Цахилгаан шат хүлээх үедээ нохойтойгоо явж байсан охиныг нэгэн эрэгтэй өшиглөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.
Мөн тухайн хүн хошуувчтай нохойг ч өшиглөсөн юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсэн эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэлээ.