Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд Төрийн ордонд болсон “Оюутолгой”-н сонсголын үеэр сэтгүүлчийн биед халдаж, нүүр рүү нулимж танхайрч буй бичлэг цацагдсан байдаг.
Тэгвэл энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тэгвэл өнөөдөр /2025.12.18/ холбогдох хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хянан хэлэлцээд Ц.Оюунжаргалын танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн тэрээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.











































































