Хөшигийн хөндийд
баригдсан шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад
хүлээж авах Улсын комисс өнөөдөр хуралдлаа.
Энэ үеэр шинэ нисэх
буудлын шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлууд эхнээсээ
хангагдаж байгааг дурдав.
Тухайлбал, одоогийн
байдлаар илэрсэн зөрчлүүдийн 60-аад хувийг арилгасан, биелэлтүүд нь
сайн хангагдсан гэж Улсын комиссын гишүүд үзсэн байна.
Тиймээс барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног
төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. Гэхдээ
комисс зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгаж дууссаны дараа дахин
баталгаажуулах үзлэгийг нэгдүгээр улиралд багтаан хийх аж.
Үндэстэн агентлаг