Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний \”Алдар\” спорт хорооны тамирчид цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдүүллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртсэн байна.
Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурьдвал, жудо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, жудо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер А.Батсуурь мөнгөн медаль хүртсэн юм. А.Батсуурийн хувьд багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд цэргийн олимпоос хос медаль авсан сайхан амжилт үзүүлээд байна. Жудо бөхийн тамирчин Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртсэн бол дугуйн төрлөөр оролцсон тамирчин маань тавдугаар байранд, жудо бөхийн таван тамирчин мөн адил тавдугаар байранд шалгарсан мэдээлэл ирлээ.
Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, буудлагын тэмцээнүүд үргэлжилж байна. Баг тамирчдыг ахалж Батлан хамгаалахын сайд А.Баттөр болон \”Алдар\” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний \”Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй нарын 70 гаруй тамирчид оролцож байна.