Дүнжингаравын уулзвар орчимд газ тээвэрлэж явсан машин осолдож, гал гарсан ослын дуудлагыг хүлээн авч, гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан мэдээлэл бий. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Энэ талаар Онцгой байдлын газрын дарга Г.Ариунбуян “Амиа алдсан албан хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулах үйл ажиллагаа явуулна. Тэгээд ар гэрт нь албан ёсоор мэдэгдэж уулзана. Харамсалтай үйл явдал боллоо. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчиддаа хуулийн дагуу тэтгэмж олгодог. Одоогоор нэр хэлэх боломжгүй байна. Албан ёсоор ар гэртэй нь уулзаад дараагийн арга хэмжээг аваад явна” гэв.