Дүнжингарав орчимд гарсан осолтой холбоотой Нийслэлийн Онцгой Комиссоос авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа ойр орчмын барилгын чанарын судалгаа хийгдэнэ. Одоогоор галд өртсөн гурван хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Нийслэлийн онцгой байдлын газрын бүх алба хаагчид ажиллаж байна.
Ослын шалтгааныг хуулийн байгууллага шалгаж эргэн мэдээлэх болно. Тухайн дүүргээс давс, бодис өдөр тутамдаа цацаж байсан талаар мэдээлэл өгсөн.Одоогоор гал түймэрт 28 машин өртөж, 200 гаруй иргэн эмнэлгийн тусламж үзүүлж, 43 иргэнийг зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн. Дэлбэрэлтийн улмаас 62 өрхийн 172 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон ” гэлээ.