\”Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд тус компанийн дуудлагын 80617000, 80217000 утсанд золбин, муур нохойн талаар мэдээлэл өгөх боломжтой гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.