Ийм мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудсаар цацав. Энэ мэдээллийн дагуу иргэд \”ямар яамны нөхдүүд авлига авчихав аа\” хэмээн сураглаж эхэллээ. Зарим эх сурвалжуудын өгч байгаагаар БОАЖЯ-ны газрын дарга нар гэх мэдээлэл байна. Сүүлийн үед АТГ яг авлига өгч, авч байх үед нь газар нь дээр нь барьж авдаг ажиллагааг тун сайн зохион байгуулж байна. Гэвч газар дээрээс нь барьж авчихаад яаж шийтгэсэн нь тодорхойгүй байсаар. ЭМ-ийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлига авч байхад нь барьсан. Бас БЗД-ийн газрын албаны дарга н.Батсүх гэгчийг бас л авлига авч байхад нь баривчилсан. Гэвч авлига авсан хоёр нөхөр гадуур чөлөөтэй л алхаж байна.
Үндэстэн агентлаг