Үр тариаг хортон шавьжнаас хамгаалахын тулд химийн бодис ихээр ашигладаг.
Тэгвэл усанд ургадаг цагаан будаанд бусдаасаа их буюу 10-20 дахин их хүнцлийн
хор үлддэг байна. Ийм будааг шууд агшаах замаар хүнсэнд хэрэглэх нь зүрх судас,
чихрийн шижин зэрэг олон хорт хавдрыг бий болгодог гэж
Хааны Их сургуулийн биологийн ухааны профессор Энди Мехарг хэлжээ.
Тэрээр будааг гурван янзаар агшаа хүнцлийн хэмжээг тогтоосон байна.
Эхлээд тэр нэг аяга будаанд хоёр
аяга ус гэсэн харьцаатайгаар агшаахад будаан дахь ихэнх хүнцэл хэвээр үлджээ. Дараа нь тэр нэг аяга будаанд таван аяга
ус хийгээд будааг угааж, илүүдэл усаа асгасны дараа агшаахад хүнцлийн тал нь хасагдсан байв. Гуравт будааг усанд дэвтээж хонуулаад дараа нь
будааг цэвэрхэн болтол нь угааж, агшаахад хүнцлийн 80 орчим хувь нь
хасагдсан байжээ.
Мөн тэрээр энэ аргаар будаа агшааж идэх нь эрүүл мэндэд тустай гэсэн
зөвлөгөөг өгсөн байна.