Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Шинэ Зеландын Хералд гэх газрын ойролцоо эрэг дээр олон тооны далайн гахайнууд гарч ирсэн байжээ. Гэвч аврах албаныхан баасан гарагын өглөө ирсэн ба энэ нь маш аюултай бөгөөд бүтэн өдөр усгүй далайн гахайнууд үхлийн ирмэг дээр байсан бөгөөд сайн дурын хүмүүс очиж туслан боломжтой далайн гахайнуудыг далайд буцаан тавьж үлдсэн далайн гахайнуудыг устай даавуугаар хучиж мөн ус дээрээс нь асгаж хоносон байна. Ингээд аврах албаныхантай нийлээд 416 далайн гахайнуудыг буцааж далайд оруулж чадсан бөгөөд хэчнээн далай гахай үхсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ далайн гахайнууд яагаад эрэг дээр гарч ирэв гэсэн асуултанд эрдэмтэн судлаачид хариулж чадахгүй байна. Ямартай ч өвдсөн эсвэл хөгшин далайн гахайнууд цөөн тоогоор эрэг дээр гарч ирдэг ч ийм олон тоогоор биш юм. Албаны судалгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн хаа нэгтээ олон тооны далайн гахайнууд аль нэг эрэг дээр гарч ирэх тохиолдол ихсээд байгаа билээ. Далайн гахайнууд яагаад эрэг дээр гарч ирэв.
Үндэстэн агентлаг