10-ны өдөр Иран даяар хэдэн зуун мянган иргэд цуглаж, Ираны исламын хувьсгал ялалт байгуулсны 38 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Америкаас Иранд шинэ хориг арга хэмжээ авч буйг эсэргүүцэв.
Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Тегераны Эрх чөлөөний талбайд болсон нэг цуглаан дээр үг хэлж, мөн өдрийн цуглаан бол улсын хүчний бэлэг тэмдэг, Ираны эрд иргэдэд аюул заналхийлэл болсон хүмүүс гэмших болно. Энэ жагсаал бол Америкаас Иранд шинэ хориг хэмжээ авсны хариу. Ираны исламын хувьсгалын зориг санаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон, арилгаж чадашгүй бат бэх юм гэжээ.
Америкийн Сангийн яам 3-ны өдөр Ираны пуужингийн төлөвлөгөөнд оролцсон, дэмжсэн болон Ираны исламын хувьсгалыг хамгаалах \”Ариун хотын аялал\” багт дэмжлэг үзүүлсэн хувь хүн, байгууллагад хориг арга хэмжээ авч, Иран сүүлийн үед пуужин туршин хөөргөж, \”терроризмыг дэмжих\” үйл ажиллагаа явуулж буйд хариу барина гэж мэдэгджээ.