Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс:-Бурхан болооочид зориулсан тавгийн идээнд зочид хүрэхийг цээрлэдэг. Цагаан сар өнгөрсний дараа хураахдаа хүртэж, амсалгүй галын тахилгад өргөдөг.
-Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог
-Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг. Энэ нь гэрийн эзний тэргүүн магнайг илэрхийлдэг уичр нүнжигтэй оюунлаг байхыг бэлгэддэг.
-Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг хориглоно.
-Өдрийн цагаар хэвтэж,унтахыг цээрлэнэ. Өвчтэй хүн байлаа ч гийчин ирэхэд босож суугаад, бүсээ бүслэн золгоно.
-Тавгийн идээн дээр боолттой зүйл тавихыг цээрлэнэ. Тухайлбал цаастай чихэр, жигнэмэг тохиромжгүй. Энэ нь тухайн идээг зочид гийчдэд зориулаагүй, идүүлэхгүй гэсэн утга илэрхийлдэг байна.
-Сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй гэж үздэг.
-Битүүний өдөр нохой зодож болохгүй гай гамшиг тохиолдоно гэж үздэг.
-Шинийн нэгэнд эд юмс зээлээр өгөхийг хориглоно. Гарзын үүд нээгдэж, олзны үүд хаагдана гэж үздэг байна.