Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд \”Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган болж өнгөрсөн. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ирэх сарын нэгний өдрөөс дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн тэрбээр, \”Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилж авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судлах болно\” гэсэн юм.
Тодруулбал, тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх аж.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоор амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна хэмээн үзэж тус яамнаас уг шийдвэрийг гаргажээ.