УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг
огцруулах бичигт гарын үсэг зурлаа. Энэ тухайгаа \”УИХ-ын чуулганаар Цэцийн
дүгнэлтийг хэлэлцэж дууссаны дараа хариуцлагын асуудлыг эргэн ярих шаардлагатай
гэдгийг УИХ-ын даргад хэлсэн. Энэ шалтгааны улмаас Ерөнхий сайдыг огцруулах
бичигт гарын үсэг зурлаа. Ийм бусармаг
үйлдэл хийгээд явж байгаа Засгийн газар, Үндсэн хуулийн цэц цаашид байж
болохгүй. ҮХЦ-ийн дарга Засгийн газраас мөнгө гаргуулаад шийдвэр нь тэдний
талд гардаг. УИХ-аас гүйцэтгэх засаглалд хяналт тавих хуулийн боломжийг хясан
боогуудлж байна. АТГ уг асуудлыг шалгах ёстой. Хангалттай баримт гаргаж тавилаа”
гэсэн тайлбарыг хийсэн юм.
Амар