2012 оноос эхлэн Валентины өдөртэй эн зэрэгцэн ном бэлэглэх өдрийг (International Book Giving Day) тэмдэглэх болжээ. НҮБ-ын зарласан эсвэл шашны хуанлигаас үүдэлтэй олон баярууд олон улсынх болсон байдаг.
Харин ном бэлэглэх олон улсын өдөр нь өөрийн даяарчлалын хүртээмжээр олон улсынх болжээ. АНУ-д хүүхдийн номын сайтыг нээсэн Эмма Бродмураас энэхүү санаа төрсөн байв.
Эмма нь өөрөө гурван хүүхдийн эх бөгөөд түүний хүү нэгэн өдөр \”Ном бэлэглэдэг өдөр яагаад байдаггүй юм бэ” гэж асууснаас уг баяр үүсчээ. Ингээд Эмма хоёрдугаар сарын 14-нийг олон улсын ном бэлэглэх өдөр гэж санаачлан зарласан нь дэлхийн олон сая хүний дэмжлэгийг авсан аж. Тиймээс жил бүрийн энэ өдөр нэн түрүүнд хүүхдэд ном бэлэглэх ёстой юм байна.
Үндэстэн агентлаг