Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ГХЯ-наас хүсэлт
болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан
томилон ирүүлснээс гадна ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох
системийг сайжруулахаар болсон нь виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн
хугацаа богиносох таатай нөхцөл бүрдэж байна.
ГХЯ-ны Консулын газрын зүгээс иргэд хилийн
чанадад зорчих хугацаандаа эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох дипломат
төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний
талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг
бүрдүүлэх зорилгоор дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд болон олон улсын
нислэгийн тийз борлуулагч компаниуд, аялал жуулчлалын нэгдсэн холбоотой хамтран
ГХЯ-ны Консулын газрын албан ёсны www.consul.mn цахим
хуудсыг олон нийтэд түгээхээр ажиллаж байна.

Үндэстэн агентлаг