АНУ-н цагаачлалын виз цуцлагдсан Африк улсын гаралтай Seidu Mohammed , Razak Iyal нар Канадын хилийг хууль бусаар давах гэж яваад осгож, албаныханд хөлдөлтийн байдалтай олджээ. Тэд зул сарын баяраар Канадын хилийн ойролцоо карго хүргэгч ачааны машины жолоочид олдсон ба 10 цагийн турш эмнэлэгт эмчилгээ хийлгэж, хуруунуудаа тайруулахад хүрсэн байна. Seidu Mohammed , Razak Iyal нар одоо ч эмчилгээ хийлгэсээр байгаа бөгөөд Канад улс тэднийг цагаачлахыг зөвшөөрсөн байна.
Тэд 200$ төлж ачааны машины тэвшинд суун Канадын хилийн ойролцоо хотод бууж, шөнө хил давахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа залуус хэлэхдээ \”Цас ихээр орж байсан. Сүүлдээ цасаар шуурч юу ч харагдахаа больсон. Бид өөрсдийн хүсэл тэмүүлэлийн төлөө зүтгэсээр л байсан\” гэжээ. Тэдэнд \”911\”-т залгаж тусламж дуудах утас байсангүй. Сайхан амьдрал мөрөөдөн хил давахаар зүтгэснээр ийм эрсдэлтэй байдалтай тулгарчээ.
Канадын цагаачлалын албаныхан тэдэнд туслаж байгаа. Энэ талаар Канадын ерөнхий сайд Justin Trudeau \”Бид цагаачдад нээлттэй хот байх болно\” гэсэн тайлбарыг өгчээ. Мөн цагаачдыг Канад улсад урьж байна гэжээ.
Үндэстэн агентлаг