БЗХӨ буюу ДОХ, Тэмбүү өвчний халдвар манай улсад нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн эмч нар хэлж байна. Ялангуяа Тэмбүү гамшгийн хэмжээнд хүрлээ гэж халаглаж байгаа юм. Бид ДОХ гэгч аюултай өвчинтэй \”танилцаад” 25 жилийн нүүр үзжээ. Анх хоёр монгол эмэгтэй гадны иргэдээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэрнээс хойш таван жилийн дараа хоёр дахь тохиолдол нь илэрч байсан удаатай.
Тэгвэл сүүлийн үед халдвар тээгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж илрэх хоорондын зай ойртож 7 хоногт 1-3хүн халдвартай нь илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгаас мэдээлж байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр ДОХ-ын халдвартай 228 тохиолдол бүртгэгджээ. Энэ он гарснаар халдвартай хоёр иргэн бүртгэгдсэн бол гурван иргэн нас барсан мэдээтэй байна. Өнөөдрийн байдлаар халдвар тээсэн 37 иргэн нас баржээ.
О.Сайхан