1992 онд Хүний
дархлал хомсдлын вирус ДОХ-ын вирус тээгч анхны тохиолдол Монгол Улсад
бүртгэгдэж байснаас хойш 25 жилийн хугацаанд энэ тоо 229 болж нэмэгдээд байна. Хамгийн
сүүлийн вирус тээгч нь 15 настай хүүхэд гэх мэдээллийг эх сурвалжууд өгч
эхэллээ. ДОХ-ын вирус эхээс урагт, бохир зүү тариур, бэлгийн замаар гэх мэт олон
замаар дамждаг. Гэвч Монголд бүртгэгдсэн 229 тохиолдол бүгд бэлгийн замаар энэ
өвчний вирусийг тээгч болчихоод байна.
229 хүний цаана 484
хүн халдвар тээж явах магадлалтай гэсэн тоог олон улсын тооцооллоор гаргаад
байна. Мөн ДОХ-оор өвчлөгсдийн 37 хүн нь нас бараад байгаа аж.
Анхны тохиолдол
илэрснээс хойш 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд халдвар тээгч болсон
гэх мэдээллийг албаны хүн өгч байна. Мөн нийт өвчлөгсдийн дийлэнх нь эрчүүд
байгаагаас үзэхэд замбараагүй бэлгийн харилцаа нь эцэстээ амь нас, эрүүл
мэндээрээ хохирох эрсдлийг бий болгож байна. Тиймээс тохиолдлын
бэлгийн хавьталд орохоос зайлсхийж, бэлгэвчхэрэглэж, гэр
бүл, найз охин/залуу-даа үнэнч байх хэрэгтэй гэдгийг лдахин дахин анхааруулмаар байна. ДОХ хэнийг ч
ялгахгүй…
Үндэстэн агентлаг