Бичин жилийн сүүлийн өдөр буюу бидний нэрлэдгээр битүүний өдөр хоёрдугаар
сарын 26-ны ням гаригт тохиож байна. Тэгэхээр шинийн 1, 2, 3 ажлын өдрүүдэд таарах
нь. Цаашлаад пүрэв, баасан гаригт ч шинэ хуучралгүй баярлацгаах магадлалтай. Тэгээд
л амралтын өдрүүд золгож байна. Эндээс
харахад баярлах гэж байна гээд ес хоног амрах гээд байх шиг.
Ер нь ч ажилласан нэр зүүж айл хэсч, золголт хийж явахаар нэг мөсөн
амарчихсан нь дээр л дээ. Гэхдээ бид сая шинэ жилээр олон хоног амарч баярласан
хүмүүс. Одоо амрах бус ажилламаар л байгаа юм даа. Хувийн хэвшил бол баярын
өдөр байсан ч ажиллаж л байдаг. Харин төрийн байгууллагуудын амралт ихдэх гээд
байх шиг. Шинийн дөрөвнөөс албан байгууллагын золголт нэртэй маазрал явагдаж,
ажил хийх хүн олдохгүй биз дээ. Тиймээс Ерөнхий сайд нь захирамж гаргаад нэг
мөсөн ес хоног амарчихаад орж ирээд ажлаа хийцгээе дээ.
Үндэстэн агентлаг