2017 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр13-18 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг хүртэлх
18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 17-нд зарим газраар, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.