Та өөрийн нүүрэн дээрхи батгатай янз бүрийн аргаар тэмцсээр байна уу тэгвэл таньд банана туслах ба бананы хальсанд төмөр, витамин А, В6, кали зэрэг аминдэмүүд байдаг байна. Эдгээр аминдэмүүд нь хүний нүүрний арьсанд тэжээл өгөх мөн батгатай эрчимтэй тэмцдэг бөгөөд ялангуяа тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
Яаж хэрэглэх вэ
-Цэвэр хүйтэн усаар нүүрээ угааж эсвэл зориулалтын сүүн шингэнээр цэвэрлэнэ
-Шинэ банана худалдан авж хальсийг нь хальсалж аваад жижиг, жижиг зүсээд дотор хэсгээр нь нүүрээ үрэх, массажлах бөгөөд хэрэв бананы хальс өнгөө алдсан бол үр нөлөө бага байдаг
– Өдөрт 3 удаа 20 мин турш хийх бөгөөд үр дүн нь аяндаа таны арьсанд мэдрэгдэх болно мэдээж тодорхой хугацааны дараа шүү
Үндэстэн агентлаг