Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг \”Дүнжингарав”, \”Мишээл”, \”Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болно.
2017 оныг \”Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс, агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ болох хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгөх дээрх арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.