Энэ жил Apple компаний тавин жилийн ой тохиох бөгөөд энэ онд нээлтээ хийх \”IPhone 8\” утас маш олон хэрэглэгчдэд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд судлаачидын үзэж буйгаар маш өндөр өртөгтэй гарах ба доод үнэ нь 1000 доллар гэж үзээд байгаа бөгөөд Apple компани маш томоохон өөрчлөлтүүдийг гаргах гэнэ. Үүнд
Баттерей. Баттерейны багтаамжийг 30 хувиар томруулж байгаа бөгөөд мэдээж цэнэг царцуулалт системийг давхар тохируулан удаан цэнэгээ барих талаар анхаарч байгаа юм.
Мэдрэгч. Урд тал нь бүхэлдээ мэдрэгчтэй байх бөгөөд маш сайн чанарын, сайжруулсан өндөр технологийг мэдрэгч суурилуулсан гэж тус тус таамагласан бөгөөд мэдээж маш олон жижиг өөрчлөлтүүд байгаа талаар дурьдсан ба шинэ үйлдлийн систем буюу IOS, мөн утасгүй цэнэглэгч, усны хамгаалалтын систем гээд тэсрэлт хийсэн шийдэл бүхий утас гарч ирнэ гэж таамаглаад байгаа юм.
Үндэстэн агентлаг