Дэлхий дээр хорт хавдараас болж жил бүр 8,1 сая хүн амиа алдаж байгаа бөгөөд энэ тоо 2030он гэхэд 21сая болох таамаглалыг эрдэмтэн судлаачид дэвшүүлээд байгаа бөгөөд саяхан ДЭМБ Женев хотод хорт хавдарыг эрт шатанд нь оношлох тухай шинэ зөвлөмж нийтлэв. Уг нийтлэлд дэлхий дээр жил бүр амь үрэгдэж буй хүмүүсийн 6/1 нь хорт хавдараас болж үхэж байгаа талаар дурьдаад үүний гол шалтгаан нь хорт хавдараа оройтон тогтоон, эмчид хандсанаас үүсдэг болохыг тогтоосон байна. Хэрвээ хорт хавдарыг эрт үед нь олж тогтоон эмчлүүлвээс бага зардал гаргаж, мөн эдгэрэх магадлал нь их байдаг ба нийт улс орнуудыг хорт хавдарыг эрт үед нь тогтоохыг зөвлөж ард иргэдээ ухамсарлуулах, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг энэ тал дээр эрчимжүүлэх тунхаг гаргасан байна.
Үндэстэн агентлаг