\”Савиллс” олон
улсны үл хөдлөх хөрөнгийн агент дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын
жагсаалтыг гаргадаг. Энэ удаад жагсаалтыг Данийн нийслэл Копенгаген хот
тэргүүлсэн байна. Судлаачид байгаль орчны бохирдлын хэмжээ, ой мод, ногоон
байгууламжийн тоо, гэмт хэргийн түвшин, эрүүл мэндийн салбар, цалин хөлс зэрэг
олон шалгуураар жагсаалтыг гаргадаг. Жагсаалтын хоёрт Стокгольм, гуравт
Мельбурн хотууд оржээ. Харин зугаа цэнгэлийн дэд бүтцийн чанараараа Лондон хот
нэгт орж, Нью-Йорк, Токио зэрэг хотууд удаалжээ.