Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУАврах 26 дугаар ангийн а/д Э.Энхбаяр захирагчтай 3 дугаар салааны аврагчид 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 17 дугаар хороонд байрлах 33 дугаар байр /Орон сууц/-нд гал түймэр гарсан дуудлагаар ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс аврагчид мэргэжлийн ур чадвар гарган 21 хүний амь насыг авран хамгааллаа.