Өнгөрсөн хоногт ажиглагдсан цаг агаарын аюултай үзэгдлийн талаарх мэдээллийг үзэгдэл тус бүрээр танилцуулбал.
Өчигдөр өдөртөө
‼️‼️Хүчтэй салхи: Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр дундаж хурд 28-30 м/с, зарим үед 32-34 м/с, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн зарим газар, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр дундаж хурд 21-26 м/с, зарим үед 30 м/с, Архангай, Булган, Төв, Чойр, Хэнтий, Сүхбаатарын нутгаар дундаж хурд 18-20 метр, зарим үед 22-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
‼️‼️Цасан шуурга: Завхан, Говь-Алтайн зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Булганы өмнөд хэсэг, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр 0.0-10.0 мм цас орж, салхины дундаж хурд 15-20 м/с, зарим үед 18-23 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
13-14-нд шилжих шөнө
‼️‼️Цасан шуурга: Булганы өмнөд хэсэг, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр 0.0-14.0 мм нойтон цас, цас орж, салхины дундаж хурд 10-18 м/с, зарим үед 20-24 м/с хүрч, цасан шуурга шуурч, 1-5 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
‼️‼️ Хүчтэй салхи: Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар дундаж хурд 20-26 м/с, зарим үед 32-34 м/с, Говь-Алтайн өмнөд, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар дундаж хурд 15-20 м/с, зарим үед 21-26 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Ус цаг агаар орчны мэдээ мэдээлэл