БНСУ-ын Хууль Зүйн Яам, БНСУ-ын Прокурорын газартай хамтран өнөөдрөөс эхлэж Цагдаагийн албан хаагч нар гадаадын иргэдийн оршин суух бодит мэдээллийг газар дээр нь шалгах боломжтой нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой бичиг баримт шалгах ажлыг эхлүүлээд байна.
Хууль Зүйн Яам, Прокурорын газраас гадаадын иргэдийн гэмт хэргийг илрүүлэх бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой, харилцан хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн юм. Мөн 2014 оны тавдугаар сараас эхлэн удаан хугацаагаар БНСУ-д оршин суугч гадаад иргэдийн хурууны хээний мэдээллийг нэгтгэж, өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус улсын Цагдаагийн газраас Хууль Зүйн Яаманд нэгтгэсэн бүх гадаад иргэдийн хурууны хээ, оршин суух мэдээллийг ашиглах боломжтой болжээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн БНСУ-ын Цагдаагийн албан хаагч нар гадаад иргэний хувийн мэдээллийг шалгах боломжтой смарт утасны нэгдсэн системийг ашиглах болсон байна.