Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдөр Авлигатай тэмцэх газар Н.Алтанхуягаас байцаалт авах тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Өнгөрсөн долоо хоногт түүний эхнэр н.Сэлэнгээ байцаалт өгсөн байна.
Г. Дэнзэнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад Н.Алтанхуяг болоод түүний гэр бүлийн гишүүд холбогдсон байж болзошгүй хэргийн сэжүүр гарч ирсэн байна. Тиймээс Н.Алтанхуягийн гэр бүлийнхнийг хил давахыг нь хориглож хэд хэдэн удаа байцаалт аваад байгаа юм. Энэ нь нүүрс хөтөлбөрөөс ангид бөгөөд үндэслэлгүйгэр хөрөнгөжсөн, долоо давхар барилга бэлгэнд авсан зэрэг асуудлууд аж.
АТГ-аас Н.Алтанхуягийг цагдан хорьж шалгаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Учир нь мөрдөн байцаалтад ирдэггүй, ирсэн ч хэвлэлийнхнийг дагуулж ирээд мөрдөн байцаалтад саад учруулдаг гэх шалтгаантай гэнэ.
Үндэстэн агентлаг