20-нд Афганистаны хэвлэлийнхний мэдээлснээр, Афганистаны умард нутгийн Faryab мужид өчигдөр их цас орсны улмаас 25 хүн амиа алдаж 6 хүн хөл гараа хөлдөөснөөс гадна, 3000 шахам толгой мал үхсэн байна. Афганистаны умард нутгийн Jauzjan мужид бас 5 малчин их цас, эрс тэрс уур амьсгалын улмаас осгож амиа алджээ. Нийслэл Кабул хотод хэдэн хоног дараалан цаг орсны дараа, бас их бороо орсны улмаас олон байшин барилга нурж, наад зах нь7хүн амиа алджээ.
Афганистаны Гамшгийн ажлын удирдлага, хүмүүнлэгийн үйлсийн сайд Вэйс Ахмад Бармак: Засгийн газар хүн хүчийг зохион байгуулан осгосон хүмүүст туслалцаа үзүүлж байгаагийн зэрэгцээ, авто зам дээр хунгарласан цасыг арилган, аврагчид, тусламжийн эд барааг гамшигт нэрвэгдсэн бүсэд хүргэхийг баталгаажуулсан байна.