Нийслэлийн эрүүл мэндийн газар болон НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс архинд донтох өвчний талаархи энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Архинд донтох өвчин гэж юу вэ?
Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.
Тодорхой шинж тэмдгүүд байдаг уу?
Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ. Эрт үедээ байгаа хүмүүс ямар нэг шалтаг, шалтгаанаар архинд татагддаг.
Өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг. Энэ чадвар нь буурсаар тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.
Архины хамааралтай эсэхээ өөрөө оношилж болох уу?
Үүнийг мэдэхийн тулд дараахи сорилын асуултад хариулна уу.
- Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу ?
- Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу ?
- Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу ?
- Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу ?
Хэрэв та дээрхи сорилын 4 асуултын 2–т нь \”Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авна уу.
Хэрвээ архины хамааралтай хүн байвал хаана хандах вэ ?
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт хандаж болно.
Холбоо барих хаяг:
Байршил: БГД-ын 20-р хороо Толгойтын 10 буудал
Утас:
70173985
Цахим хаяг: http://narkology.ub.gov.mn
Mail: Narkology@ubhealth.mn