Ганцхан
жилийн өмнө ашигтай ажиллаж байсан байгууллага өнөөдөр маш их алдагдал хүлээж,
дампуурлаа зарлахад бэлэн болчихоод байж байна. Энэ бол Монголын Хөрөнгийн бирж
Төрийн өмчид хувьцаат компани. Тус компани 2015 оны долдугаар сарын эцсийн
байдлаар үндсэн үйл ажиллагаанаасаа нийт 872 сая 770 мянган төгрөгийн орлого
олсон байна. Үүнээс үйл ажиллагааны зардалд 665 сая 680 мянган төгрөгийг
зарцуулж, 207 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Гэтэл
нэг жилийн дараа буюу 2016 онд нэг
тэрбум 176 сая төгрөгийн орлого хийсэн ч, хоёр тэрбум 545.5 сая төгрөгийн
зарлага гаргаж, нэг тэрбум 638.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Үүний
шалтгаан нь валютын ханшний зөрүү гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ манай парламент
улсын төсвөө 6 их наяд гэж батлачихаад 8 их наяд төгрөгийн зарлага гаргачихдаг
шиг л үйл явц ажиглагдаад байгаа юм.
Монголын
Хөрөнгийн бирж бол төрийн өмчит компани. Данхайсан бүтэцтэй. Удирдлагын хувьд
хангамж, урамшуулал ихтэй. Уг нь хувьд шилжүүлчихвэл цөөн тооны чадварлаг баг
энэ байгууллагыг өөд нь татаад аваад явах бүрэн боломжтой. Гэвч төрийн ашиг
сонирхол энэ байгууллагыг хувьд шилжүүлэх хүсэлгүй байсаар. Ашигтай ажилладаг
байгууллага алдагдал хүлээсээр.
Үндэстэн
агентлаг