Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ. Өнөөдрийг хүртэл Эстони улсын Таллин хотод цасны зузаан 10 см-т хүрсэн байна.
Дээрх улсуудад өвлийн улирал аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таваас арваннэгдүгээр сар хүртэл бороо ордог болжээ. Тухайлбал, 1961-2002 онд өвлийн улиралд ордог цасны хэмжээ 25.9 хувиар буурч, бороо орох нь 5-15 хувиар өссөн байна.
Эх сурвалж: CNN