Монголын зээлтэй иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлж байна.
Тэдний төлөөлөл: Ипотекийн зээлийн шимтгэл гэж 1 хувийг банкууд авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлэх байсан ч долоон сарын турш хэрэгжүүлсэнгүй. Учир нь шүүхээс гаргасан тогтоолыг буруу тайлбарлаж, банкуудад өөр тайлбарыг өгч байна.
“Зөрчлийн үр дагаврыг арилгах” гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 1 хувийг иргэдээс хууль бусаар авсан байна гэсэн үг. Жишээ нь 150 сая төгрөгийн зээл авч буй иргэн 1.5 сая төгрөгөө банканд шимтгэл нэрээр өгч байна.
Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэлд төлсөн 1 хувиа буцааж авах эрх зүйн орчин бүрдсэн байгаа ч нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй, төөрөгдөл үүсгээд байна. Банкууд зөрчил гаргаад байхад үүнийг шийдвэрлэдэггүй нөхцөл байдал үүслээ гэв.