УИХ-ын
гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын
гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар өнөөдөр хэвлэлийн
бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд
хийсэн ажлын талаар танилцууллаа.
Энэ
үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Д.Гантулга нар 2016
оны намрын ээлжит чуулганы хугацаандтус Байнгын
хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн
М.Оюунчимэг хэлэхдээ, энэ хугацаанд тус Байнгын хороо хүн амын хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын
хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Засгийн газарт чиглэл
өгсөний үр дүнд иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар өндөр
цалинтай ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр ажиллаж
байна. Тухайлбал, 2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн
гэрээгээр ажиллуулахаар болсон аж.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс