2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Малайз улсад зорчиж явсан Хойд Солонгос Улсын иргэн Ким Жон Нам амь насанд хүрсэн хэрэг гарсан. Гэвч Хойд Солонгосоос амиа алдсан хүн Ким Жон Нам биш гэх мэдэгдлийг хийгээд байгаа.
Аллагын хэрэгт холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын иргэн гэсэн дөрвөн хүнийг баривчилж, мөрдөн байцаалт явагдаж байна. Харин тэдгээр иргэдийг суллах шаардлагыг Хойд Солонгосоос тавьсаар байгаа юм. Тэгвэл өнөөдөр талийгаачийн цогцсыг хулгайлах гэсэн оролдлого гарсан байна. Тиймээс Малайзын тал хамгаалалтаа нэмж ажиллахаар болжээ.
Үндэстэн агентлаг