Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах учраас дугаарын хязгаарлалт хийгдэхгүй юм байна.
Тиймээс баяр тэмдэглэж яваа иргэн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хөдөлгөөн сийрэг замыг сонгож, ачаалал ихтэй үед автомашинаар зорчихгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч баярлаарай гэж уриалмаар байна.
Үндэстэн агентлаг