Уулчид тавдугаар сарын 12-нд Эверестийн оргилд гарахаар яваад сураггүй болжээ

Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан Монголын хоёр уулчин аяллаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ.

Энэ талаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанийн захирал Пэмба Шерпагийн хэлснээр, “Өсөхжаргал Цэдэндамба, Пүрэвсүрэн Лхагважав нар тавдугаар сарын 12 /2024.05.12/-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна.

Хамгийн сүүлд мөн өдрийн 19:30 цагийн орчимд холбогдож, хоёр Шерпа уулчин дайчлагдсан байна. Сураггүй алга болсон уулчдыг яаралтай хайж олох хэрэгтэй байна” гэжээ. Мөн тэрбээр “Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан боловч бие даан авирч байсан. Тэд ууланд авирч байхдаа Шерпа хөтөч нарыг тэмдэглэхээс татгалзсан” гэж мэдэгджээ.

Тэгвэл энэ талаар Уулчдын Үндэсний Холбооноос “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлэхээр боллоо. Туслах хүсэлтэй мэссэжүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэж мэдэгдэв.

Харин хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанитай холбогдож энэ талаар тодруулахад, Монголын хоёр уулчин алга болоод байгаа нь үнэн. Бид тус бүстэй ойролцоо байгаа хөтөчүүдээс мэдээллийг тодруулж байна. Эрэн хайх баг явуулах гэж байгаа” гэсэн юм.

Related Posts

}

Шинэ мэдээ