
МУИС-ийн Үйлдвэрчний эвлэл, багш нарын холбооноос өнөөдөр
мэдээлэл хийлээ. Тодруулбал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын
засгийн газар боловсролын салбарыг шинэчлэхээр болж улмаар олон төрлийн бодлого
хэрэгжүүлсэн нь амьдралд нийцэхгүй, сургалтын чанар муудах, сургуулийн хэвийн
үйл ажиллагаа алдагдахад хүргэсэнд сургуулийн удирдлага буруутай гэж тэд үзэж
байгаа юм. Тиймээс уг шийдвэрээ засгийн газарт хүргүүлж тус сургуулийн
удирдлагуудыг нэн даруй шинэчилж өгөхийг шаарджээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ирэх сарын 5-наас эхлэн ажил хаяхаар болсон байна. Түүнчлэн МУИС-ийнМУИС-ийн багш нарын үйл ажиллагааг дэмжиж МУБИС, АШУҮИС-ийн багш
ажилтнууд тухайн сургуулийн удирдлагадаа шаардлага хүргүүлж, шаардах хуудсанд
гарын үсгээ зуржээ.Багш нарын холбооны зүгээс ажил хаялт болсон тохиолдолд
оюутнуудыг хохироохгүй байдлаар хичээлийг нөхөх төлөвлөгөө боловруулж байгаа
гэж мэдээллээ.












































































