Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил нэгдүгээр сарын 9-нөөс эхэлсэн.
Энэ сард 3, 8-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлөх юм.
Харин бусад дугаар бүхий жолооч нар,
- 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтаан төлнө.
Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бол 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна.