Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжинд шар усны үер бууж, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон \”Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтарч ажиллан, дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжинд гуравдугаар сарын 1-нд буюу өчигдөр уулын цас хайлж, шар усны үер буужээ. Үерт 13 айл автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан, усны урсгалыг өөрчилж, аюулгүй болгосон байна.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ