Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас /2024.05.27/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилжээ. Ингэхдээ 48 цагийн хугацаатай баривчилсан юм байна. АТГ-ынхан тус үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд нэгжлэг шалгалт хийсний дараа гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг саатуулжээ.
Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сард гаргасан шийдвэрээр “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -ийн концессын гэрээг цуцалж, төрийн эзэмшилд ирж байв. Харин Г.Дугаржавыг 2022 оны аравдугаар сард Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, гүйцэтгэх захирлаар томилсон байдаг юм.