Засгийн газраас
Хөгжлийн банкны 580 сая ам долларын бондын өрийг дарахын тулд 600 сая ам
долларын Хуралдай бонд шинээр гаргах болсноо мэдээлсэн. Хөгжлийн
банкнаас гаргасан бондын эргэн төлөлтийг энэ сарын 21-нд төлөх ёстой.
Харин эрх баригчид бондын эргэн төлөлтийг урт хугацаатай өөр бондоор солих
тухай саналыг хөрөнгө оруулагчдад тавьжээ. Уг саналыг хөрөнгө оруулагчид хүлээн
авснаар шинэ бондын хэмжээ 600 сая ам доллар хүү нь 8,25 хувь байхаар тохирч
байгаа аж. Шинэ
хөрөнгө оруулагчдад зарсан 124 сая долларын бондоос олсон мөнгийг Хөгжлийн
банкны 104 сая долларын бондын төлбөрийг төлөхөөр шийдвэрлэх гэнэ.