Өнгөрөгч битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ын өдрийн 16 цагийн орчимд Дархан чиглэлийн замд нэг гэр бүлийн 4 гишүүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч гол буруутан нь согтуугаар ачааны машин жолоодсон бөгөөд урсгал сөрж аймшигт хэргийг үйлдсэн байна. Энэ удаад дээрх буруутай этгээдэд оногдуулах ялын талаар дахин ярихыг хүссэнгүй. Харин урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийж чадах вэ? одоо байгаа боломж дээрээ тулгуурлаад эдийн засагт дарамт үүсэхгүй боломжит аргаас интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлийг шүүн бэлтгэлээ.
Санал 2
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал санаатайгаар үйлдсэн гэж үздэг болох. Одоо байгаа хуулиар санамсаргүй үйлдэгдсэн гэмт хэрэгт тооцоод 5 хүртэл жил ял төлөвлөдөг.
Санал 3
Орон нутгийн замд ойр, ойрхон постууд гаргаж үлээлгэдэг болгох. Давхар хурд хэмжиж дүрмийг тогтмол бариулах.
Санал 4
Замын дэлгүүрт согтууруулах ундааны зүйлсийг зарахыг хориглох.
Санал 5
Эцэст нь төрийн байгууллагыг буруутгахын оронд жолооны ард сууж яваа тэр л нөхөр ухамсартай байвал энэ бүх асуудал, энэ бүх осол, энэ бүх хагацал, энэ бүх өнчрөл шийдэгдэнэ. Та бусдыг, бусдын гэр бүлийг, амьдралыг шийдэх жолооны ард сууж байгаагаа УХАМСАРЛААРАЙ!
www.cardoctor.mn