Өнгөрсөн долоо хоногт \”Range Rover Velar” хэмээх шинэ загвараа дэлхий дахинаа танилцууллаа. Уг загвар нь ирэх зунаас худалдаанд гарах бөгөөд 70 мянгаас 130 мянган ам доллар хүртэлх үнийн хэлбэлзэлтэй байх аж. Энэхүү загвар нь салондоо 10 инчийн мэдрэгчтэй лэд дэлгэцтэй, 2500 кг хүртэлх ачааг чирэх чадалтай, өмнөх загвартай харьцуулахад дөрвөн цилиндр нэмэгдэж хяналтын самбар нь илүү сайжирчээ.
Өмнө дурдсанчлан хяналтын самбар нь 4Gинтернет холболттой, түлшний үйл ажиллагаа, Wifi сүлжээ хайх зэрэг олон үйлдлийн нэг дор багтаасан байх гэнэ. Мөн хянах самбарт газрын зураг жижгэрүүлж үзэх,ухаалаг утсаа холбох, агааржуулалт хянах гэх мэт үйлдлийг багтаасан онцлогтой юм байх юм. Үйлдвэрлэгчдийн зүгээс шинэ загварыг аюулгүй байдал тав тухыг хослуулсан гэж мэдээллээ.
Эх сурвалж:caradvice.com.au