Манай арилжааны банкууд 2017 оны 1 дүгээр сард 35 тэрбум төгрөгийн цэвэр
ашигтай ажиллаж, түүхэн дээд амжилт тогтоосон тухай МХБ-ийн Гүйцэтгэх захирал
асан, Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Монголын арилжааны банкууд оны эхний сард ийм өндөр ашигтай ажиллаж байсан
удаагүй аж. Тэр тусмаа зээл олголт зогсчихсон энэ үеүүдэд. Тэдний ашигтай ажиллаж
байгаа ганц шалтгаан бол Засгийн газрын өндөр хүүтэй бонд. Засгийн газрын бонд
хугацаанаас хамаарч, 17-19 хувийн хүүтэй.
Ингээд банкууд иргэдийн 13-15 хувийн хүүтэй хадгалуулсан мөнгөөр ЗГ-ын 18
хувийн хүүтэй бонд худалдан авч дундаас нь дээрх 35 тэрбум төгрөгийн цэвэр
ашгийг олсон хэрэг. Хэрвээ танд мөнгө
байгаа бол банканд хадгалуулж байхаар шууд л ЗГ-ын бонд худалдан авч түүнээс
банкуудын олж байгаа цэвэр ашгийг олох боломжтой юм л даа.
Үндэстэн агентлаг