\”Snapchat”компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид/IPO/оролцож хувьцаагаа өсгөжээ.Тухайлбал анхны хувьцааны үнэ 17 доллароор эхэлсэн ч хэдхэн цагийн дотор 44 хувиар өсөж 24 долларт хүрсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү үйл ажиллагааны дараа Snap компанийг үүсгэн байгуулагч 26 настай Эван Шпигэйл-ийн хөрөнгө 5.3 тэрбум ам долларт хүрч шуугиан тарилаа. 2013 онд \”Facebook”-ээс\”Snap”-ийгхудалдан авах санал тавьсан ч саналыг хүлээж аваагүй аж. \”Snap chat” нь АНУ болон Канадад 60 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд дэлхий дахинд 161 сая хүн өдөрт дунджаар 25-30 минутыг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж:CNBC