УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, үг хэлэв. Тэрээр сүүлийн гурван жилийн турш хамт байж, дэмжин ажилласан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэв.
Сүүлийн гурван жил амаргүй байв. Та бүхний дэмжлэг байгаагүй бол би юу ч хийж чадахгүй байсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ парламент тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, олон чухал хуулийг баталсан. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Бүгдээрээ шударга, сайхан өрсөлдье.
Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэн, ёс зүйн манлайллыг үзүүлсэн УИХ-ын гишүүдийг онцолмоор байна. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нарын гишүүд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдээ мэдэгдэж, үе солигдох процессыг хурдлуулсан гэв.