Монгол Улсад орсон шууд хөрөнгө оруулалт 2024 оны эхний улиралд 885 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар буюу 374 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Үүнээс:
-
Нийт хөрөнгө оруулалтын 79 хувь буюу 698 сая ам.доллар нь уул уурхайн салбарт,
-
Найман хувь буюу 75 сая ам.доллар нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт,
-
Зургаан хувь буюу 54 сая ам.доллар нь худалдааны салбар,
-
Гурван хувь буюу 26 сая ам.доллар нь санхүү, даатгалын салбарт,
-
Үлдсэн дөрвөн хувь буюу 32 сая ам.доллар нь тээвэр, мэдээлэл, холбоо, барилга зэрэг бусад 15 салбарт орсон байна.
Эх сурвалж: ЭЗХЯ